А.Амбасэлмаа: Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй

А.Амбасэлмаа: Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжтэй хавьтал болсон буюу тус эмнэлэгт хэвтэж байсан ээжүүд, эмч, мэргэжилтнүүд нийт 357 хүнээс PCR шинжилгээ авсан гэж ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлсэн.

Харин өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээр Нэгдүгээр төрөхөд амаржсан ээжтэй хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээгүй. Тандалт, судалгаа үргэлжилж байна гэв.

-Эх, нярайн бие ямар байна вэ?
-Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Ээжид коронавирусийн эсрэг эмчилгээ хийж байна гэж А.Амбасэлмаа эмч хариулав.