Ковид-19-ийн тохиолдол илэрсэн тул Баянмонгол хорооллын нэг орцонд хязгаарлалт тогтоов
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны 3-р орцонд амьдардаг иргэнээс ПСР шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгджээ. Иймд тус орцонд түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авсан байна.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас ПСР шинжилгээ авахаар ажиллаж байна.
Тиймээс тухайн орцны оршин суугч иргэд та бүхэн тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг хүсье хэмээн БЗД-ийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс