Дагавар охиноо хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноожээ

Дагавар охиноо хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноожээ

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр /2021.01.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хаалттай болж, дагавар охиноо зодож, амь насыг нь бүрэлгэсэн М.Баттулгад 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хурал шинэ оны өмнө болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас түр хойшлогдоод байсан юм. Дагавар охиноо хөнөөсөн М.Баттулга нь хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өмнө нь талийгаачийг зоддог байсан нь гэрчүүдийн мэдээллээр тогтоогдсон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдлүүлэхээр шийдвэр гаргажээ.