Гэмт хэргийн Хоногийн нөхцөл байдлын мэдээ
“Даваа” гараг 2017.02.14
Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 14-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 15-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 2242 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 80, зөрчлийн 1434, согтуугийн 389, зам тээврийн ослын 339, мэдээллээс гэмт
хэргийн шинжтэй 48-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1. 2017.02.14 48 21 22 1 7
Дорноговь аймаг:Эрдэнэ сумын 5-р баг “Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэг”-ийн явуулын чингэлэгт гал гарч Эрдэнэ сумын харьят Д /эр.56н/, Ө /эр.32н/ нар шатаж нас барсан” гэсэн мэдээллийг 02-р сарын 14-нд авч Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна.
СБД-3 “ГССҮТөвд тогонд цохиулсан хүн ирж хэвтсэн байна“ гэсэн мэдээллийг 02-р сарын 14-нд авч шалгахад: “.....”-ны газар тогооч ажилтай СХД-3 хороонд суух А /эм.24н/ нь зуухнаас пицца гаргах үедээ 380 вольтын цахилгаан хүчдэлд цохиулж гэмтсэнийг СБДЦХ-1 шалгаж байна.
СХД-31 “Дунд нарангийн задгай гудамжинд 02-р сарын 14-нд цагдаагийн алба хаагчид “Toyota Рrius-20” автомашиныг зогсоож шалгахад: СБД-17 хороонд суух Х /эр.20н/, БЗД-8 хороонд суух Ш /эр.21н/ нар ногоон өнгийн ургамалын төрлийн мансууруулах бодис тээвэрлэн авч явсаныг илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.