Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлага, мэдээлэл өчигдөр (2021.1.22) 14:09 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан, 14:24 цагт очиж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хашаанд 9:7 метрийн хэмжээтэй харуулын байрны дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.