Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг Монгол улсын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр танилцуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Шижир даваа гарагт Ерөнхийлөгч УИХ-д нэр дэвшигчийн нэрийг өргөн барина гэж мэдэгдсэн.
Өнөөдөр УИХ дахь бүлгийн хуралдаан болно. Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхээ бүлгүүд эцэслэх юм байна. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшичг Л.Оюун-Эрдэнийг дэмжих эсэхийг хэлэлцэх төлөвтэй байна.
Өнөөдөртөө багтаан дээрх хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-аар Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшичг Л.Оюун-Эрдэнийг дэмжих эсэхийг УИХ-аар хэлэлцүүлж, олонхи батлах төлөвтэй байна.
Хэрэв өнөөдөр Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ батламжлагдсан нөхцөлд энэ 7 хоногтоо багтаан Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилж, УИХ-д тангараг өргүүлэх төлөвтэй байна.