16 хүнээс халдвар илэрч, 20 хүн эдгэрчээ

16 хүнээс халдвар илэрч, 20 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр  (2021.01.25) ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

-Өчигдөр нийт 7065  хүнд шинжилгээ хийхэд  нийслэлд 16  хүнээс халдвар илэрлээ. Дээрх хүмүүс нь БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5, 8 хэсгийн голомтод бүртгэгдсэн халдваруудын хавьтал юм. Мөн ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртсөн учраас яамны 128 хүнд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарсан. Таван хүнийг тусгаарлан, 28 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Мөн БЗД-ийн хоёрдугаар хороонд өргөжүүлсэн шинжилгээ хийхэд 1069 хүн хамрагдсан. Шинжилгээ үргэлжилж байна.

Сүүлийн үед БГД-ийн 19 байр, БЗД-ийн хоёрдугаар хорооны халдварын  голомт идэвхтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд  814 тохиолдол батлагдаад  байна. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар  бүртгэгдээгүй. Цэргийн  төв  эмнэлгээс 10, ХӨСҮТ-ээс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Хан-Уул дүүргийн эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1643. Үүнээс 1169 эдгэрсэн. 461 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 412, хүндэвтэр 44, хүнд 4, маш хүнд 1 хүн байна.