ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 2021 оны 1-р сарын 26-ны өдөр 12039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч, ажилтан. Долоо нь нийтийн байранд амьдардаг иргэд байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтал.
Энэ сарын 17-ны өдөр үсээ засуулсан гэр бүлийн гурван хүн халдвар авсан нь батлагдлаа. Сүхбаатар дүүргийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой байрны 121 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Дамбадаржаа орчмын 500 гаруй иргэнээс шинжилгээ авсан, эхний шинжилгээ сөрөг гарсан. 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийнэ.
Талбайд жагссан иргэдээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсэн хүний тоо 1211 боллоо.