АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Ардчилсан нам дүрмийнхээ дагуу 2-4 дэд даргатай байна. Хэн хэн дэд даргаар ажиллах вэ гэдэг дээр сунгаа үргэлжилж байна. Ерөнхийдөө фракцын тохиролцоо хийгдэх болов уу гэсэн хүлээлт тус намынханд байгаа. Харин ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ гишүүний хувьд өөрийн хүмүүсээ Ардчилсан намын гал тогоонд багтаах хүсэлтэй байна. Нэгэнт эрх мэдлийг нь авсан. Бас нэгэнт хариуцлагыг нь үүрэх учраас санаа, сэтгэл нийлсэн хүмүүсийг Ардчилсан намын удирдлагын багт авахаар ажиллаж эхэлжээ.
З.Нарантуяагийн хувьд УИХ-д сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болж байгаа эмэгтэй. МоАН фракцын төлөөлөл гэж болно. Тус фракцын хэн нэг нь Ардчилсан намын дэд дарга болох магадлал маш өндөр. Гагцхүү С.Эрдэнэтэй тохирч чадах эсэхээс бүх зүйл шалтгаалах юм. З.Нарантуяа гишүүний хувьд намын дэд дарга болох хүсэлтийг өвөртлөөд эхэлчихсэн. МоАН фракцынхаа хүрээнд яриагаа эхлүүлж тохирох ажлаа хийж байгаа гэх мэдээлэл байна. Тус фракцын толгой улс төрчид нь хүлээн зөвшөөрөх юм бол гишүүний хувьд намын дэд дарга болох боломжтой. Гэхдээ З.Нарантуяатай намын дэд даргын төлөө өрсөлдөх 2 ч эрхэм МоАН фракцид бий.
З.Нарантуяагийн хувьд дэмжлэг авах магадлал маш өндөр. Учир нь МоАН фракцын тэргүүн Г.Батхүүтэй нэлээд ойр. Дээр нь Шонхор фракцын төлөөлөлтэй хэл амаа ололцож явсан нэгэн. З.Энхболдтой ойр ажиллаж, нэг хэсэг түүний хүн гэгдэж байсан билээ. Тэгэхээр З.Нарантуяа хүссэндээ хурдаа авчихвал Ардчилсан намын дэд дарга болох боломж нээлттэй байна.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй