Талбайд жагссан иргэдээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй

Талбайд жагссан иргэдээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 2021 оны 1-р сарын 26-ны өдөр 12039 хүнд PCR  шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч, ажилтан. Долоо нь нийтийн байранд амьдардаг иргэд байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтал.

Энэ сарын 17-ны өдөр нэг үсчний газарт үсээ засуулсан гэр бүлийн гурван хүн халдвар авсан нь батлагдлаа.

Сүхбаатар дүүргийн 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой байрны 121 хүнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Дамбадаржаа  орчмын 500 гаруй иргэнээс шинжилгээ авсан, эхний шинжилгээ сөрөг гарсан. 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийнэ.

Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гарлаа. Талбайд болсон жагсаалд оролцсон иргэдээс хоёр хүнд коронавирусийн халдварын шинж илэрсэн гэх мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн баг газар дээр нь шуурхай ажиллаж, тусгаарлан шинжилгээ авлаа. Шинжилгээгээр коронавирус илрээгүй гэв.