“Саруул тэнгэр 2” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авав

“Саруул тэнгэр 2” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны хоёрдугаар орцонд Covid-19 халдварын эерэг тохиолдол бүртгэгджээ. Тиймээс өнөө өглөөний /2021.01.26/ 07.00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил байнгын ажиллагаатай таван цэг дээр хэвийн үргэлжилж байна.

Ингэхдээ зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж байгааг албаныхан анхааруулж байна. Шинжилгээ өгөх иргэд https://eruul.gerege.mn/ сайтын цаг авах хэсгээс боломжит цагаа сонгож, шинжилгээний цэгүүдээр үйлчлүүлэхийг дүүргийн Онцгой комиссоос мэдээлжээ.