Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан байна. Маршалын гүүрний ойролцоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын далангийн ойролцоо хүн шатаж нас баржээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Хэргийн хохирогч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, мөн орон гэргүй 40 настай иргэн Н.Энхцэцэг, 48 настай Д.Батбаатар нар болох нь тогтоогдсон байна. Хохирогчдыг хоолой тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Ингээд зогсохгүй хэргийн ул мөрөө баллах зорилгоор гэмт этгээд нь хохирогчдыг шатаасан ул мөр хэргийн газраас илэрсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж өгүүллээ.
Энэ хэрэг гараад удаагүй байхад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тодорхой хаяггүй Батбаатар гэх иргэнийг мөн л хутгалж, амь насанд нь халдсан хэрэг гарсан байна. Уг хэргийн дуудлагын дагуу хэргийн газар дээр очиж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Дээрх хоёр хэргийг нэг хүн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн гарчээ. Иймээс уг хэргийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид нэгдэн шалгасан байна. Хохирогчийн өгсөн мэдээлэл дээр үндэслэн хэргийг шалгах явцдаа цагдаагийнхан гэмт этгээдийг илрүүлж баривчилсан байна. Уг хоёр хэргийг үйлдсэн этгээд нь Баянзүрх дүүргийн 10-р хороонд оршин суух хаягтай 28 настай эрэгтэй Б, мөн түүнтэй хамтран амьдрагч 32 настай эмэгтэй Э нар үйлдсэн гэж цагдаагийнхан үзсэн байна. Гэмт этгээдүүд нь эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэж байгаа юм.
Энэхүү хэргийн хамгийн ноцтой нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт хэрэг үйлдэгдсэнд байгаа юм. Хоёр хүний амь насыг хөнөөж, цогцсыг нь шатаасан гэмт хэрэг нь Цэргийн тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгджээ. Иймээс энэхүү хэргийг илүү нарийвчлан шалгах мэдээлэл байна.