"Таван толгой түлш" ХК-д ажилладаг 22 настай иргэн үйлдвэрийн ослоор амиа алджээ

"Таван толгой түлш" ХК-д ажилладаг 22 настай иргэн үйлдвэрийн ослоор амиа алджээ

"Таван толгой түлш" ХК-д ажилладаг 22 настай иргэн А үйлдвэрийн ослын улмаас өнөө өглөө 06:22 цагт амиа алдсан талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн Холбооноос мэдээллээ.

Уг холбооноос энэ ослыг  тус үйлдвэрт мэргэжлийн бус удирдлага ХАБЭА хууль хэрэгжүүлж ажилладаггүйгээс болсон хэмээн үзэж буй аж.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн Холбооноос 12:00 цагт МҮЭ-ийн холбооны байранд хэвлэлийн бага хурал зарласан юм.

Хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид “Үйлдвэрийн ослыг судлан бүртгэх дүрэм гэж бий. Үүнд 7 зүйлийг үйлдвэрийн осолд тооцдог Засгийн газрын тогтоол бий.

Тэгэхээр ажлын байранд болсон ослыг үйлдвэрийн осол хэмээн 7 зүйлд хамааруулдаг. Үйлдвэрийн ослыг нуун дарагдуулахыг хуулиар хориглодог. Цаашдаа энэ үйлдвэр, хөдөлмөр зохион байгуулалтыг шийдэхгүй бол ахиж осол гарах эрсдэл бий. Яг одоо Цагдаа, ОБЕГ, Эрчим хүчний яамнаас комисс томилогдон ажиллаж байна” хэмээлээ.