Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт хэн хэн гэдэг улс төрч сайд болох уу? гэсэн асуулт хэдэн өдөр хөвөрсөн. У.Хүрэлсүхийн танхимын 6-8 сайд улирч магадгүй гэж байгаа. Ийм үед гэнэт нэгэн шинэ дүр тодорч, сайд болохоор яригдаж эхэллээ.
Тодруулах юм бол Монгол телевизийн захирал Ч.Номин. Түүнийг Гацууртын Чинбатын охин гэдгээр нь олон хүн танина. Мөнгөөр зодож телевизээ өөд татсан гэдэг яриа байдаг тэрээр гэнэт л Соёлын сайдад нэр нь тодорч эхлэв. Хүмүүс их гайхаж, бас асууж байгаа зүйл нь яагаад гэнэт тэр Соёлын сайдад нэр нь гараад ирэв гэдэг асуулт юм.
Л.Оюун-Эрдэнэ танхимдаа баруунд сургууль төгссөн хүмүүсийг голлон авна гэсэн нь нөлөөлсөн үү? эсвэл баян аавын нөлөө илүү их орчихов уу гэдэг асуулт МАН-ын гишүүдийн дунд хөвөрч эхлээд байна.
Ямартай ч олон нийтийн зүгээс Монгол гэдэг нэрийг зүй бус аргаар телевиздээ авсан хүн Соёлын сайд болж болохгүй гэх шүүмжлэлийг нийгмийн сүлжээнд гаргаж эхэлжээ.