С.Амарсайхан, Ц.Нямдорж нарын нэг Шадар сайд болно

С.Амарсайхан, Ц.Нямдорж нарын нэг Шадар сайд болно

Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт зангарагтай, нөлөөтэй шадар сайд хэрэгтэй гэж үзжээ. Иймд энэ суудалд тухлах улс төрчийг их нухацтай ярилцаж байгаа гэнэ. 11:00 цагт хуралдах МАН-ын удирдах зөвлөлийн хуралд шадар сайдад 2 хүний нэрийг оруулахаар болжээ. Тодруулах юм бол шадар сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлсэн байна. 

Хэрэв давхар дээлнйи асуудал сөхөгдөж, өөр яам дээр давхар дээлтэй сайд олшрох нөхцөлд С.Амарсайхан шадар сайдаас мултарч Ц.Нямдорж тунаж үлдэх магадлал маш өндөр байна. Ц.Нямдоржийн хувьд хатуу гараар энэ үед Улсын онцгой комиссыг удирдах боломжтой улс төрч гэж МАН-ын нөлөө бүхий улс төрчид харж байгаа гэнэ. 

С.Амарсайхан зөвхөн шадар сайд гэхгүйгээр ЗГХЭГ-ын даргад нэр нь мөн дурдагдаж буй. Тэгэхээр хэрэв Ц.Нямдорж шадар сайд болсон нөхцөлд С.Амарсайхан ЗГХЭГ-ын дарга болох боломжтой гэсэн хүлээлт МАН-ынхан дунд байна.