"Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана" гэж Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдэгдээд байна.
Хоёрдугаар сарын 5-наас эхлэн нийслэл хотод хатуу хөл хорио тогтооно гэх яриа гараад байгаа билээ.Уг яриа үнэн эсэхийг албаныхан одоогоор хариулахгүй байна. Ямартай ч хөл хориог хэзээ тогтоохоо шийдээгүй байгаа. Шийдвэр гарахаар албан ёсоор урьдчилан мэдээллийг танилцуулна гэж байна.