МАН-ын удирдах зөвлөлөөр шинээр байгуулагдах засгийн газрын бүрэлдэхүүнд орох сайд нарыг хэлэлцэж дууссан байна. Давхар дээлтэй 4 сайдын нэг болж, өнөөдрийн хүнд цаг үед Улсын онцгой комиссын даргын ажлыг үүрэхээр УИХ-ын гишүүн С.Амарсайхан томилогдож байгаа гэнэ.
Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан С.Амарсайхан нь цар тахлын үед хэрхэн удирдлага зохион байгуулалтаар ажиллах ойлголттой, шадар сайдын ажлыг гүйцэтгэх боломжтой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзсэн байна. С.Амарсайханыг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах хүсэлтийг Ерөнхий сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санал болгосон гэдэг мэдээлэл байна.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарынхаа нэрийг танилцуулж тангараг өргүүлэх юм.