Өнгөрсөн 24 цагт болж өнгөрсөн ковид-19-тэй холбоотой мэдээллийг ЭМЯ-наас хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэе.
Өчигдөр нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд өмнөх хавьтлуудын ойрын хавьтал байна. Тухайлбал,
- Х апартмент
- Микс пицца
- Наркологийн эмнэлэгтэй холбоотой
- Өмнөх тохиолдлуудын давтан шинжилгээгээр шинэ тохиолдлууд илрэв.
Улмаар Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Монгол Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 1710-т хүрэв.
Баянзүрх дүүргийн Х апартментд гарсан голомт идэвхтэй байна. Энэ голомтоос 8 хүн өвчилсөн. Наркологийн төв эмнэлэгтэй холбоотойгоор 7 хүн, Микс пиццаны газраас улбаатай 6 хүн халдвар авсан. Мөн БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомтбн хавьтлуудаас халдвар илэрсэн.