Өнөөдөр 59 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өнөөдөр 59 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өнөөдөр 59 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Ингэснээр нийт 1303 хүн буюу халдвартай өвчтөнүүдийн 76,2 хувь нь эдгэрээд байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Өчигдөр нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд өмнөх хавьтлуудын ойрын хавьтал байна. Тухайлбал,

  • Х апартмент
  • Микс пицца
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой
  • Өмнөх тохиолдлуудын давтан шинжилгээгээр шинэ тохиолдлууд илрэв.

Улмаар Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1710-т хүрэв.