Хүнсний худалдааны төвүүд халдвар хамгааллын дэглэм сул барьж байна.
Тухайлбал, иргэдээс ирсэн гомдлын дагуу БЗД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас тус дүүргийн Баянзүрх 2 захад хяналт, шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Иймд шалгалтаар илэрсэн халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
Мөн
- автомат халуун хэмжигч, гар ариутгагчийг үүдэндээ байршуулж,
- үйлчлүүлэгчдэд хүн хоорондын зай бариулахад онцгой анхаарах,
- үүссэн зөрчлийг шуурхай шийдвэрлэж ажиллах чиглэл өгсөн гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Хүний хөл хөдөлгөөн ихтэй зах, худалдааны төв, ялангуяа хүнсний дэлгүүр, бөөний цэгээр явахдаа халдвар хамгааллын дэглэм баримталж буй эсэхэд иргэн бүр анхаарч үйлчлүүлэх нь чухал юм. Мөн иргэн бүр өөрөөс шалтгаалах энгийн дүрэм болох гараа сайтар угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барихыг чухалчлаарай.