Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын Ростех компаниас Монголын зэс компани худалдан авсан үйл явц 2016 оны 6 сард өрнөсөн. Энэхүү худалдан авалт нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Мөн УИХ-ын бүрэн эрхэд халдсан гэж Ц.Нямдорж нарын гишүүд үзэж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авахаар ажиллаж эхэлсэн билээ. Намрын чуулган завсарлахын өмнөхөн уг шийдвэрийг Улсын Их хурлаар гаргаад байна. УИХ-ын тогтоолын дагуу Эрдэнэтийн 49 хувийг төр авахын тулд Монголын зэс” компанитай Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууна. “Монголын зэс” компани засгийн газартай тохирохыг хүсэхгүй. УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох ганцхан газар бий. Тэр нь Үндсэн хуулийн цэц. Гэвч үндсэн хуулийн цэц эрх баригч намд үйлчилдэг. Иймд Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг хүчээр авах гэж зүтгэнэ. Энэ үед нь Монголын зэс” компани маргаан үүсгэж Лондонгийн Арбитрын шүүхэд хандах биз. Үүнээс өмнө эрх баригч МАН нь Эрдэнэтийг барьцаалах гэж байна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ярьж эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр аваад 100 хувь эзэмдэг боллоо гэж гаднынханд 2 тэрбум ам долларын барьцаанд тавих нь. Эрдэнэт үйлдвэр жилдээ 700 сая ам долларын худалдаа хийдэг. Ийм аж ахуйн нэгжийг 2 тэрбум ам долларын барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй гэж нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.