Л.Оюун-Эрдэнэ: Миний бие Ц.Нямдорж сайдыг урьж ажиллуулж байгаа юм. Учир нь сайдын томилгоо хийхэд Боловсролын сайдад заавал туршлагатай, зангарагтай хүн хэрэгтэй байсан. Иймээс УИХ-ын гишүүнийг томилсон. Гэтэл ЗГХЭГ-ын дарга дээр мөн л ийм хүн хэрэгтэй. Иймээс гишүүн сайд байх боломжгүй учраас Ц.Нямдорж сайдыг урьж ажиллуулж байгаа юм. Түүний туршлага, мэдлэг чадвар Ерөнхий сайдад тус болно гэж харсан. Мөн Ерөнхий сайдыг хууль зүйн алдаа гаргуулахгүй байх хүн ЗГХЭГ-ын дарга байх ёстой. Үүнд Ц.Нямдорж сайд нийцэх байх гэж бодсон. Мөн С.Зориг, Эрдэнэт үйлдвэрийн гэх мэт олон асуудал нийгэмд асуулт хэвээрээ байгаа. Эдгээрийг шийдэхэд Ц.Нямдорж сайд засагт байж ажиллах нь зөв гэж үзсэн учраас миний бие засгийн газарт урьж ажиллуулж байгаа юм.