СХД-ийн худалдааны төв шинэ голомт болов

СХД-ийн худалдааны төв шинэ голомт болов

35 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал ажиглан тусгаарласан хүмүүсээс илэрсэн. Хоёр дахь хавьтлын шинжилгээг хийхэд Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд байдаг худалдааны төвд ажилладаг хүнээс вирус илэрсэн. Мөн хавьтал найман хүнээс халдвар илэрлээ. Шинэ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны худалдааны төвийн голомт нэмэгдлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА мэдээлээд байна. 

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийн дараа СХД-ийн шинэ голомжтоос нэмж ковид-19 туссан хүмүүс гарсан гэдэг албан бус мэдээ гараад байна. Маргааш нарийвчилсан мэдээллийг эрүүл мэндийн яам өгөх төлөвтэй байна.