Улсын Их хурлын намрын чуулган өндөрлөөд байна. 166 цаг хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанд хамгийн их үг хэлдэг гишүүнээр О.Баасанхүү тодорсон байна. О.Баасанхүү гишүүний хувьд 74 удаа үг хэлсэн. Үг хэлсэн минут нь 289 болжээ. О.Баасанхүү гишүүн намрын чуулганаар хэлэлцсэн бүх хууль, тогтоол шийдвэрийн хэлэлцүүлэгт ямар нэгэн байдлаар оролцож үг хэлсэн байгаа юм. О.Бсаанхүү гишүүний араас нь эрэмбэлэгдэх эрхийг өвөртөлсөн гишүүн 34 удаа үг хэлэхдээ 138 минут зарцуулсан гэх тодотголтойгоор Баянхонгор аймгаас сонгогдсон Г.Занданшатар гишүүн тодорчээ. Түүний хувьд намрын чуулганаар хэлэлцэн хуулийн бүх төсөлд оролцоогүй ч голлох хуулиудад үг хэлсэн байна. Ц.Нямдорж гишүүн 34 удаа үг хэлэхдээ 129 минутярьжээ. Ц.Нямдоржийн хувьд Эрдэнэт үйлдвэртэй асуудалд хамгийн их оролцож үг хэлсэн. Үг хэлсэн минутынх нь дийлэнх нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан асуудлаар хэлсэн байр суурь эзэлж байна.
Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхэд огт үг хэлээгүй. Бас асуулт асуугаагүй 3 гишүүн байна. Хамгийн хачирхалтай нь хашир улс төрч. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд гишүүн огт үг хэлээгүй. Бас асуулт асуугаагүй гишүүдийн нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээсэн эрхэм төрийн түшээ С.Батболд хууль тогтоох байгууллагын ажилд зөвхөн кноп дарах байдлаар л оролцсон байна. Сүхбаатар дүүргийнхэн түүнд ийм хэмжээний улс төр хийх итгэлийг өгөөгүй гэдэг нь ойлгомжтой. Харин Ерөнхий сайд асан С.Батболд маань үүнийг тунгаах биз. Дараагийн үг хэлдэггүй, асуулт асуудаггүй “ХЭЛГҮЙ” гишүүд бол Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат, Г.Солтан нар. Ардчилсан нам, МАН-ын төлөөлөл болох энэ хоёр эрхэм Баян-Өлгий аймгийн иргэдийг дуу хоолой болж чадсангүй. Намрын чуулганаар тус аймгийнхан юу хүсч, ямар зорилгоор гишүүдэд итгэл хүлээлгэсэн вэ гэдгийн хариулалтыг лав сонгогдсон төрийн түшээд таниулж чадсангүй ээ.