“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг ирэх 7 хоногт олгоно

“Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг ирэх 7 хоногт олгоно

2017 онд 72295 эх алдарт эхийн Нэгдүгээр одонтой. 134391 эх алдарт эхийн Хоёрдугаар одонтой эх байгаа гэж бүртгэгджээ. Эдгээр эмэгтэйчүүд Алдарт эхийн одонгийн мөнгийг авах ёстой. Алдарт эхчүүдэд 24,9 тэрбум төгрөгийг олгох боломжтой гэсэн тооцоог Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргаад байна. Цагаан сараас өмнө буюу ирэх 7 хоногт алдарт эхийн одонгийн мөнгийг өгнө гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдэгдэж байна. Алдарт эхийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийг жил бүрийн 2-р сард багтаан олгодог билээ.

 Дашрамд сонирхуулахад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүд алдарт эхийн одонг гардан авдаг. Бага хүүхэд нь 1 нас хүрсэн бол уг одонг авах эрх үүсдэг байна. Алдарт эхийн одон авах хүсэлтэй эмэгтэйчүүдийн хувьд өргөдөл гаргаж хорооны засаг даргаараа цохуулдаг байна. Мөн анкет бөглөж өгнө. Цахим үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгдөг юм. Алдарт эхийн одонг гол төлөв Эмэгтэйчүүдийн баяр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байна.