Улаанбаатар хотод шинээр хоёр голомт үүслээ

Улаанбаатар хотод шинээр хоёр голомт үүслээ

Улаанбаатар хотод коронавируст халдварын хоёр шинэ голомт 24 цагийн хугацаанд үүссэн байна. Одоогоор нийслэлд 10 голомт идэвхжилтэй байгаа аж.

 

Шинээр үүссэн голомтын нэг нь “Монгол шир” ХК-иас нөгөө нь нийслэлийн “Амгалан” амаржих газартай холбоотой голомт үүсжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "Монгол шир" компанид өчигдөр 18 тохиолдол бүртгэгдэхэд тэдгээр хүмүүсийн гэр зургаан дүүргийн 12 хороонд байна. Тухайлбал, БЗД-ийн 4, БГД-ийн 2,  СБД-ийн 1, Чингэлтэй дүүргийн 1, Хан-Уул дүүргийн 3, СХД-ийн 5 хороонд шинээр өвчлөлийн голомт үүслээ. Тиймээс ойрын хавьтлын тоо нэмгдэж байна. Өчигдөр ойрын хавьтал 250 хүнийг илрүүлж тусгаарласан. Шинээр батлагдсан 31 тохиолдлын ард ойрын хавьтлын тоо нэмэгдэнэ.  Нийтдээ ойрын хавьтал 1052, хоёрдогч хавьтал 5883  хүнд тандалт судалгаа хийж байна” гэв.

 

Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтууд:

 

-СБД-ийн 8 дугаар хорооны "GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллага

 

-СБД-ийн Бэлхийн гудамжинд байрладаг Гутлын цех

 

-СХД-ийн 21 дүгээр хорооллын Содон хороололд байрладаг супермаркет

 

-СБД-ийн Бэлхийн гудамж

 

-Дарь-Эхийн нийтийн байр

 

-БЗД-ийн 17 хорооны нийтийн байр

 

-13 дугаар хорооллын “Нүүдэлчин” цайны газар

 

-“Монгол шир” ХК

 

-“Амгалан” амаржих газар