Насны хишиг авахаар 103 мянган ахмад 20-нөөс мөнгөө авна.

Насны хишиг авахаар 103 мянган ахмад 20-нөөс мөнгөө авна.

65-аас дээш настай ахмадуудад жил бүрийн цагаан сар, үндэсний их баяр наадмын өмнө Засгийн газраас насны хишиг хүртээж байхаар болж хууль баталсан билээ. 2017 онд энэхүү халамжид 122 мянган ахмад хамрагдах боломжтой. Уг халамжийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргах журамтай байлаа. Уг журмын биелүүлж 103 мянган ахмад хүсэлтээ гаргасан байна.

65-аас дээш настай ахмадад жил бүр 50-200 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг Насны хишиг олгох хуулийн дагуу хүртээх юм. Насны хишгийн эхний олголт 2017 оны 02 сарын 20 өдрөөс эхлэн Хаан, Төрийн банк, Капитал банкны дансаар дамжин ахмадуудад очих юм байна.  

Насны хишиг авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийн хугацаа 2017 оны 06 сарын 30 өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг 6 сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байгаа гэнэ.