Шинээр 47 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тоо 2120 боллоо

Шинээр 47 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тоо 2120 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд хүнд 18871 PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Ихэвчлэн халдвар авсан иргэдийн хавьтал болсон, тусгаарлалтад байгаа хүмүүсээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Шинээр голомтлон Элизабет хотхонд 4, "СиЖиЭс" хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдлээ. 

Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2120 болсон бол кластераар 1610 тохиолдол, Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.