ДЭМБ: Дэлхий дахинд коронавируст халдварын өвчлөл буурч байна

ДЭМБ: Дэлхий дахинд коронавируст халдварын өвчлөл буурч байна

ДЭМБ-аас сүүлийн долоо хоног, сар гаруйн хугацаанд өвчлөл өдөр өдрөөр буурч байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, дэлхий дахинд  сүүлийн 14 хоногт 15 хувиар буурсан гэжээ. Ялангуяа манай хөрш орнуудад буурах хандлагатай байна. Жишээ нь ОХУ-д өвчлөл буурч сүүлийн сар гаруйн хугацаанд өдөртөө 5000-6000 тохиолдлоор буурч байгаа аж. Халдварын тоо буурахад дараах хэд хэдэн зүйл нөлөөлж байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ. 

  • Улс орнууд хөл хорионы арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн,
  • Ард иргэд халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг амьдралынхаа бодит хэвшил болгосон,
  • Бүхий л төрлийн үйлчилгээг цахимаар хийж байна,
  • Вакцинжуулалт халдвар тархахгүй байхад нөлөөлж байна.

Сонирхуулахад, дэлхийн 73 улсад 134 сая хүн вакцин хийлгэжээ. Энэ нь коронавирусийн халдвар авсан нийт хүний тооноосоо давсан гэсэн үг юм. Дэлхий дахинд өдөрт 4,7 сая хүн дархлаажуулалт хийлгэж байна. Тэр дундаа Израйль улс хамгийн өндөр буюу хүн амынхаа 50 хувийг хамруулжээ.