Хардах эрх: Уул уурхайн сайд Ц.Дашдоржийн “Монгол тамхи со”-г Засгийн газар дэмжиж эхлэв үү?

Хардах эрх: Уул уурхайн сайд Ц.Дашдоржийн “Монгол тамхи со”-г Засгийн газар дэмжиж эхлэв үү?

Онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Ийм тайлбарыг Сангийн сайд өнгөрөгч өдөр хийчихлээ. Олон Улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нэрээр Монгол Улс 6-7 төрлийн татвар нэмэгдүүлнэ. Үүн дотор Онцгой албан татварын нэмэгдэл байна.

Онцгой албан татварыг нэмэхдээ 2-3 бүтээгдэхүүн дээр голчлон тоглож иржээ.

Нэгд шатахууны онцгой албан татвар, Гаалийн татвар юм. Өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд МАН болон АН-ын улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн компаниуд голлон байдаг. Тэгэхээр эхийг нь эцээхгүй. Бас тугалыг нь тураахгүйгээр шийдэж нэмнэ гэчихэв бололтой.

Архи, тамхины онцгой албан татвар.

Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн 3 толгой компани байдаг. АПУ, Спирт бал бурам, Жем интернэшнл юм. Энэ 3 аж ахуйн нэгжийн эзэд нь гол төлөв АН талын угшилтай. Тэгэхээр МАН-ын улс төрийн тоглоомд төдийлөн хутгалдахгүй. Иймээс эдгээр аж ахуйн нэгжийг ирэх 4 жилдээ татвараар дарамталж, өөд нар үзүүлэхгүй гэж МАН шийдсэн бололтой. Иймд онцгой албан татварыг нэмнэ.

Тамхи. Үндэсний ганц том үйлдвэрлэгч нь “Монгол тамхи со” ХХК. Энэ бол одоогийн Уул уурхайн сайд Ц.Дашдоржийнх. Хэдийгээр уг компанийг түүний эхнэр удирддаг гэх боловч мань хүнтэй салшгүй холбоотой. Ц.Дашдорж засгийн газарт ажиллаж байна. Сайд хийж байна. Татварын нэмэгдлийн тухай шийдвэр засгийн газраас гарна. Тамхины салбар дээр яаж гарав.

Импортын тамхины онцгой албан татварыг 30  хувь болгоно. Тэгэхээр импортоор орж ирдэг тамхины үнэ өснө. Харин дотоодод үйлдвэрлэж байгаа тамхины үнэ хэвэндээ байх боломжийг сайд эрхэм бүрдүүлчихсэн юм биш биз. Энэ бол хардлага. Олон Улсын валютын сангийн шахалтаар хийж байгаа ажил гэх боловч, засгийн газар мэдээж тохиролцоог хийсэн байж таарна. Нөгөө тал тамхины онцгой албан татварыг нэмэгдүүл гэсэн шахалт үзүүлсэн. Харин засгийн газар зөвхөн импортын тамхины татварыг нэмээд Үндэсний үйлдвэрлэгчээ хамгаалах гэж үзжээ гэж харагдаж байна. Үндэсний тамхи үйлдвэрлэгч нь олон биш. Ганц монополь аж ахуйн нэгжтэй. Тэр нь сайд Ц.Дашдоржийнх. Үүнийг тэгш боломж гэж лав үзэхгүй. Алтан навч, Улаан шонхор, Цагаан өргөө гэх мэт тамхины эзэн та Засгийн газарт ажиллаж мэдээлэлд ойр байгаа, бас шийдвэр гаргах боломжоо ашиглан Үндэсний тамхи үйлдвэрлэгчдийг татварын нэмэгдлээс бултуулчихсан юм биш биз.