Шинжилгээ өгөөгүй бол 100 мянга, золголт хийвэл 500 мянгаар торгоно

Шинжилгээ өгөөгүй бол 100 мянга, золголт хийвэл 500 мянгаар торгоно

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлчүүд энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн туршид хатуу хөл хорионы дэглэмд байна. Энэ хугацаанд нийслэлийн 420 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөөд буй. 

Урьдчилсан тооцооллоор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд  нийслэлээс дөрвөн тэрбум, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 26 тэрбум, нийт 30 тэрбум төгрөг зарцуулах аж.

Тухайн өрх шинжилгээ өгөхөөс татгалзсан, зугтсан тохиолдолд торгуулах аж. Мөн хөл хорионы үеэр айл хэсч, золголт хийхийг завдсан тохиолдолд иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.