"COVID-19"-ийн халдварын гарал үүслийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод очсон ДЭМБ-ын шинжээчдээс бүрдсэн баг эхний тайлангаа олон нийтэд танилцууллаа. Эрдэмтдийн мэдээлж буйгаар коронавирусийн халдвар лабораториос алдагдсан гэх хувилбарыг үгүйсгэлээ.
Эрдэмтэд шинэ коронавирусын гарал үүслийг дөрвөн хувилбараар судалж байгаа аж. Үүнд, зэрлэгээс амьтнаас хүнд шууд халдварлах, зуучлагч буюу гуравдагч амьтнаар дамжин халдварлах, хөлдөөсөн хоол хүнсээр халдварлах, лабораториос алдагдсан гэсэн дөрвөн хувилбарыг судлах зорилт тавьжээ.
Тэгвэл эрдэмтэн судлаачдын мэдээлж буйгаар Уханий хүнсний захад дүн шинжилгээ хийсэн эхний тайлан дээр үндэслэн "COVID-19"-ийн халдвар лабораториос алдагдсан гэх хувилбар магадлал бага гарсан гэдгийг мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан судлаачид дээрх хувилбарыг судалгааны ажлаас хасаж буйгаа мэдэгдлээ.
Эргэн сануулахад коронавирусийн халдвар Хятадын Ухань хотын лабораториос тархсан байж магадгүй гэдэг хувилбарыг АНУ, Австрали зэрэг улсын төрийн тэргүүнүүд илэрхийлж байсан билээ. Түүнчлэн коронавирусийн халдвар авсан “анхны өвчтөн” Ухань хотын лабораторийн нэгэн ажилтан байсан. Лабораторийн ажилтан сарьсан багваахайнаас коронавирусийн халдвар авч, харин дараа нь уг ажилтнаас Ухань хотын оршин суугчдын дунд халдвар тархсан гэж Америкийн “Fox News” мэдээлж байв.
Эх сурвалж: BBC