Халдвар авсан л бол хүн биш үү...
Сонсголон чиглэлийн автобусанд зорчиж явсан 20 гаруйхан настай хүү рүү утсаар шинжилгээ чинь ЭЕРЭГ гарлаа гэж мэдэгдээд 30 гаруй хүнтэй автобусыг 5,6цаг нам зогсоож. Агааргүй бүгчим орчинд халдвартай хүнтэй хамт байгаа хүмүүсийн зарим нь хүүг гадуурхан, дайрч эхэлж. Хүү ч байж суух аргагүйдээ тулж жолоочоос би гадаа хүлээж байя гэж гуйсан боловч гаргасангүй.
Аргаа барж, мухардалд орсон хүү цонхыг нь хагалж гарах гэсэн боловч цагдаа нар сүрийг үзүүлэн гавлаад, ялтан шиг буруу харуулаад хэдэн цаг гадаа зогсоов. Сэтгэлзүйн цочролд орж, хүмүүст чичлүүлсэн хүү хүйтэнд ийнхүү 2,3 цаг зогссон байна.
Хүн алж хүрээ талсан биш дээ. Хүүгийн буруу гэж юу байх вэ. Аль 8-ны өдрийн шинжилгээний хариу хэзээ гарч байгаа юм бэ. Бидний нэгнээ бөөрөлхөн дээрэлхдэг ухвар мөчид хар амиа бодсон зан хэзээ засрах юм бэ. Барилдахаасаа таахалзана гэгчээр ажлын ямар ч уялдаа холбоо байхгүй албан хаагч, дарга нарын хий хоосон хэнхэг хэзээ арилах вэ