“Нэг хаалга-нэг өрх” шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулахаар төлөвлөөд буй. Шинжилгээг 210 цэгт авах ба хариу 24 цагт гарна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, PCR шинжилгээний хариу өмнө нь 72 цагт гардаг байсан бол 24 цагт гарч байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 22 хорооноос “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг эхлүүлээд байна. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд 26.990 иргэнийг шинжилгээнд хамруулах юм.