Олон улсын валютын сангийн хөтөлбөрт Монгол улс хамрагдахаар болсон билээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд 7 төрлийн татварыг нэмэгдүүлнэ. Үүн дотор хүн амын орлогын албан татвар байгаа. Одоо бол хүн олсон орлогынхоо 10 хувийг татварт тушаадаг. Харин энэхүү тушаалт нь үе шатлалтай нэмэгдэхээр Монгол Улсын засгийн газар Олон улсын валютын сангийнхантай тохиролцсон байна.
Яг хэдэн төгрөгийн орлогоос 10 хувийн татвар авах. Хэдэн төгрөгийн орлогоос 25 хувийн татвар авах нь тодорхой биш. Ямартай ч Засгийн газар, Олон Улсын валютын сан хоорондын тохиролцоогоор бол ХАОАТ-ын хэмжээг 10%, 15%, 20%, 25% гэсэн шатлалтай болгохоор шийджээ. Энэхүү шийдвэрээ эцэслэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах юм.
2016 оны намар Засгийн газраас санал болгож байсан хувилбараар бол ХАОАТ-ын хэмжээ нь сарын 2,5 сая төгрөгөөс доош орлоготой бол 10%. Харин түүнээс дээш орлоготой бол 2,5% татвартай байхаар ярьж байсан билээ. УИХ-ын чуулганд орж ирсэн дээрх санал гишүүдийн дэмжлэг авч чадаагүй унаж байсан юм.
Харин энэ удаад шатлалын хэмжээ илүү нарын болгон оруулж ирсэн бололтой. Сарын 1 сая төгрөгийн орлоготой бол 10% татвар. Сарын орлого нь 2 сая бол 15% татвар. 2-2,5 сая төгрөг бол 20%, 3 сая төгрөгөөс дээш орлоготой бол 25% татвар оногдуулах хувилбар яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.