Цагаагчин үхэр жилд эдийн засаг сайжирна

Цагаагчин үхэр жилд эдийн засаг сайжирна

XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин (төмөр) үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр өнөөдөр (2021.02.12) тохиож байна. Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гаригуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.

Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл, залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу аж.

Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигуртай. Эрүүл мэнд сайн. Хот, суурин газар галын аюул гарч болзошгүй. Цас бороо элбэг, газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн, урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрэх ажээ.