ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Хоёрдугаар сарын 14-ний өдөр 33219 хүнд PCR шинжилгээ хийснээс 32 хүнд коронавирус илэрсэн. 32 хүний "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд 6 хүний шинжилгээнээс вирус илэрчээ.Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1871 тохиолдол бүртгэгдсэн.
29 хүн эдгэрч, Монгол Улсын хэмжээнд нийт 2383, үүнээс 71,8 хувь буюу 1711 хүн эдгэрсэн. Нийт 655 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 32 тохиолдол:
- БГД-7
- БЗД-10
- СБД-1
- СХД-3
- ХУД-3
- Чингэлтэй-5
- Налайх-1 тус тус бүртгэгдсэн байна.
- Идэвхтэй голомт: 116-р сургууль-14Монгол шир компани-135 Амгалан амаржих газар-69Наркологийн төв эмнэлэг Цахиур төмөр эмийн сан-69Си Жи Эс эмнэлэг-18 тохиолдол илэрсэн.