Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр 17 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр 17 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд нийт 143'300 хүн  шинжилгээнд хамрагдсан. Үүнээс 117 мянган хүний хариу гарсан. Нийт 17 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 11 хүнээс зургаан ойрын хавьтал байна. Тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих хэрэгтэй.

14-ний байдлаар СХД-т 16700 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тус дүүрэгт нийт 13 байнгын цэг, 50 явуулын баг ажиллаж байна. Тодорхой хороодыг зааглаж өгсөн тул иргэд заасан нутаг дэвсгэр хороондоо шинжилгээндээ хамрагдана уу.

Нэг хаалга-нэг шинжилгээгээр 100 мянга орчим өрх хамрагдсан.