Цахилгаан станц орчимд агаарын бохирдол 10 дахин их байна

Цахилгаан станц орчимд агаарын бохирдол 10 дахин их байна

Баянгол дүүргийн 20-р хороо, Монгол газар  буюу Цахилгаан станц орчимд өнөөдөр өглөөний 08:30 цагийн байдлаар PM10 тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээс 10 дахин өндөр байгаа талаар агаарын чанарын сайтад мэдээлжээ. Уг байршилд маш их бохирдолтой буюу АЧИ 612-т хүрээд байна.

Мөн Баянхошуу орчимд 08:30 цагийн байдлаар бохирдолтой буюу АЧИ 271 байсан бол 09:30 цагийн байдлаар энэ үзүүлэлт буурч бага бохирдолтой буюу АЧИ 156 болжээ. Энэ байршилд хүхрийн давхар ислээр бохирлогдсон байна.

Мишээл экспогоос бусад бүх байршилд агаарын нөхцөл байдал бага бохирдолтой зэрэгт байна.

АЧИ 50-аас дээш буюу маш их бохирдолтой нөхцөлд хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэйг анхааруулжээ. Мөн цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй бөгөөд архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Эх сурвалж: Agaar.mn