Улаанбаатар хотын алслагдсан 3 дүүргийн хамгийн хөгжил муутай нь Багахангай. Тус дүүрэгт өнгөрсөн бүхий л цаг хугацаанд МАН эрх барьж байв. Өнөөдөр ч тус дүүргийн эрх баригч нам нь МАН. 2017 онд дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулах хэд хэдэн ажил хийнэ гэсэн мэдээллийг тус дүүргийн удирдлага өгч байна.
2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 703.8 сая төгрөгийн 2 ажил, Нийслэлийн төсвөөс 1.0 тэрбум 554.6 сая төгрөгийн 3 ажил, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар 151 сая төгрөгийн 7 ажил хийгдэх юм байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил:
- Аврах гал унтраах 80 дугаар ангийн депогийн барилга /483.6 сая /
- Цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл /1,220.2 сая /
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил:
- Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлэгийн барилга /1тэрбум/
- 400 м дулааны шугам сүлжээг солих /207 сая/
- Дүүргийн орон сууцны хороолол доторх болон авто замын засвар шинэчлэл/ 362сая/
Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил:
- 2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв
- Нарны зайн гэрлийн гэрэлтүүлэг сайжруулах,нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх
- Нуурын гэр хорооллын агаарын шугам солих
- 1 дүгээр хорооны 3,4,5,6 дугаар байрны орцны үүд засварлах, тохижуулах
Үүнээс гадна Явуулын нэг цонхны үйлчилгээ, “Иргэн таныг сонсоё” уулзалт, үндэсний өв соёлоо сурталчлан таниулах “Монгол гоёлын өдөр”, “Багахангайн марафон” зэрэг бусад дүүргүүд үлгэр жишээ авах олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж иржээ. Удахгүй болох монгол түмний уламжлалт сар шинийн баярыг “Архи хэрэглэдэггүй, тамхи бэлэглэдэггүй” баяр болгох уриалгыг 4 дэх жилдээ гаргасан байна.