Хөл хорионы өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн бэртэж, хоёр хүний амь нас хохирчээ

Хөл хорионы өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн бэртэж, хоёр хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 хоёрдугаар сарын 11-15-нд нийт 142 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр хоёр
  • Мөргөлдөх хэлбэрээр нэг тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:

  • 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 13:00 цагийн орчимд Өвөрхангай аймаг Өлзийт сум 3-р баг “Цагаан өндөр” гэх газар /сумын төвөөс урагш 15км/ шороон замд Нүүдэлчин маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай иргэний амь хохирсон.
  •  
  • 2021 оны хоёрдугаар сарын 13-нд 01:00 цагийн орчимд Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187  зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.