"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр 26 хүнээс халдвар илэрлээ

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр 26 хүнээс халдвар илэрлээ

Энэ сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хотын хэмжээнд "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г авч эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус шинжилгээгээр нийт 26 хүнээс халдвар илэрсэн байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Тав хоногийн хугацаанд нийт 26 хүнээс халдвар илрээд байна. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г хийж дуусахад долоо хоног үлдсэн. Хаана хаанаа тэсвэр тэвчээртэй хандаж шинжилгээний ард гарах хэрэгтэй байна. Өнөөдрөөс хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлснээр айлуудын ойролцоох хүнсний дэлгүүрүүдийг хүнсээр хангана" гэв.