Баруун дундад болон өмнөд хэсгийн 25 мужийг дайран өнгөрсөн цасан шуурга гурван сая хүний эрчим хүчний хэрэглээг тасалдуулсан тухай АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлэв.
Тэдгээр 2,8 сая хүн нь Техас мужийн иргэд бол Орегон мужийн 300 мянгаад хүн мөн гэрэл цахилгаангүй болжээ. Түүнчлэн Миссисипи, Оклахома, Миссури, Арканзас мужуудад хэдэн арван мянган өрхийн эрчим хүч тасалдсан хэвээр байгаа юм. Цахилгааны сүлжээний утас цасны хүндийг даалгүй тасарсан бол өмнөдийн дулаан мужуудад ус сувгийн хоолойнууд хүйтний улмаас хөлдөж хагарсан осол их гарчээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч улам чангарч цаг уурын ажиглалтын түүхэн дээд амжилтуудыг тогтооно хэмээн цаг уурчид мэдээлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Техас мужийн захирагч Грег Эбботын хүсэлтийн дагуу мужийн нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон ажээ.