"Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх эцсийн шийдвэр гараагүй"

"Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх эцсийн шийдвэр гараагүй"

Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэв. 

Тэрбээр энэ талаарх сэтгүүлчдийн асуултад "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд энэ асуудлыг УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна.

Олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд танхимын хичээлийг эхлүүлэхийг 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй. Дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно" гэв.