Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, өчигдөр 21:14 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 21:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэжээ.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, өчигдөр 22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт энэ сарын 15-ны 12:00 цагийн байдлаар 28797 удаа газар хөдөлсөн байна. Үүнээс 171 нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт байжээ.