Д.Батгэрэл UFC-261 тэмцээнд Кевин Нативидадтай тулалдахаар болжээ

Д.Батгэрэл UFC-261 тэмцээнд Кевин Нативидадтай тулалдахаар болжээ

Монгол тулаанч Д.Батгэрэл ирэх дөрөвдүгээр сарын 24-нд болох UFC-261 тэмцээнд Америк тулаанч Кевин Нативидадтай тулалдахаар болжээ.

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-д тулалдаж буй Монгол Улсын анхны тамирчин Д.Батгэрэлийн дараагийн тулааны тов ийнхүү гарсан байна. 

Тулаанч Кевин Нативидад 27 настай бөгөөд өмнө LFA холбоонд тулалддаг байсан аж. Тэрбээр UFC холбооны анхны тулаанаа Майлс Жонсын эсрэг хийж ялагдсан бол энэ удаа Д.Батгэрэлтэй тулалдахаар болж байна. 

Монгол тулаанч Д.Батгэрэл 31 настай бөгөөд 2020 оны 10 дугаар сард Кайлер Филипстэй тулалдах байсан ч Монгол Улсын хил хаалттай байснаас уг тулаан цуцлагдсан юм. Үүнээс өмнө UFC-248 тэмцээнд Аргентин улсын тулаанч Гидо Канеттиг хүнд цохилтоор ялаад байсан билээ.