"PCR шинжилгээ өгсөн өрхийн нэг гишүүн байхад тухайн иргэнтэй нэг өрхөд оршин суудгаа нотлоод хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
"Өөрөөр хэлбэл эхнэр нь шинжилгээ өгсөн бол нөхөр нь дахиж өгөхгүй гэсэн үг" гэв. Гол нь хөдөлгөөнд оролцох тухайн иргэн хөл хорионы хугацаанд ажиллахыг зөвшөөрсөн 14 салбарын 15 хувийн квотод хамрагдаж байгаа хүн байх ёстой гэлээ.