Өрхөөс илэрсэн 26 тохиолдлын байршил

Өрхөөс илэрсэн 26 тохиолдлын байршил

Covid-19-ийн тархалтыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод хөл хорио тогтоож, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулж байгаа билээ. “Нэг өрх, нэг шинжилгээ”-гээр өнөөдөр (2021.02.16) есөн тохиолдол нэмж бүртгэгдэн, тус ажлын хүрээнд нийт 26 тохиолдол батлагдаад байгаа юм. Халдварын батлагдсан тохиолдлуудыг тусгаарлаж, ариутгал, халдваргүйтгэл хийн, хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авч гэрт нь тусгаарлажээ.

Мөн ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах юм. Тусгаарлагдаж байгаа долоо хоногийн хугацаанд хоёр удаа шинжилгээ авч, гэрт үргэлжлүүлэн долоо хоног буюу нийтдээ халдварын нууц үеийн хугацаа болох 14 хоног тусгаарлана.

“Нэг өрх-Нэг шинжилгээ” дуусахад долоо хоног үлдээд байгаа тул иргэддээ шинжилгээнд идэвхтэй оролцож, хүлээцтэй хандахыг уриаллаа. Түүнчлэн өрх бүрийг шинжилгээнд хамруулах энэ ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Үүнд багаж, хэрэгсэл, хувцас гээд бүх зүйлийн зардал багтжээ.

ХАЛДВАР БАТЛАГДСАН 26 ТОХИОЛДЛЫН БАЙРШИЛ:

  • Баянгол дүүргийн 3, 12, 25-р хороо,
  • Баянзүрх дүүргийн 26-р хороо,
  • Сүхбаатар дүүргийн 18-р хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 39-р хороо,
  • Хан-Уул дүүргийн 2, 4-р хороо,
  • Чингэлтэй дүүргийн 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдээд байна.