"УОК-т гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй"
Дархлаажуулалтын явцад хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мөн сургуулийн танхимуудыг вакцинжуулах ажилд ашиглах талаар яригдаж байгаа ч эцэслэн шийдээгүй байна.
Яам энэ асуудлыг дэмжихгүй байгаа. Вакцинжуулах ажлыг хэрхэн зохион байгуулахыг дараа нь танилцуулна. БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс хичээлийг танхимаар эхлүүлэх санал гаргаж байгаа. УОК болон Шадар сайд гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа" гэв.