Засгийн газраас энэ сарын 13-нд мэдээлэл хийхдээ 16-наас зарим томоохон зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ "Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Учир нь, хөл хорионы хугацаанд хүнсний хомсдол үүсэж болохгүй, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч болохгүй тул хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүдийг нээх учиртай. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээнэ.
Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийн үйл ажиллагааг нээх бөгөөд ажиллах хүчний квотыг 15 хувиар тогтооно. Гэхдээ иргэд хүнсний бөөний төв рүү очиж, хүнсээ авахгүй юм. Хүнсний дэлгүүрт мах, махан бүтээгдэхүүн, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх зорилгоор квот тогтоон ийнхүү нээхээр шийдвэрлэсэн. Иргэд гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах шаардлагатай. Томоохон зах, худалдааны төвүүдийг нээж байгаа нь хөл хорионы дэглэмийг сулруулсан явдал огт биш. Хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбарт нийт 26 мянган иргэн ажилладаг бөгөөд тэднийг PCR шинжилгээнд заавал хамруулна" гэсэн юм.
Үүний дагуу өчигдрөөс дараах зах, худалдааны төвүүд бөөний худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн. Тухайлбал,
- Барс-1 зах
- Барс-2 зах
- Хороолол зах
- Орхон зах
- Таван-Эрдэнэ зах
- Бест зах
- Лавай худалдааны төв
- Хулхан худалдааны төв
- Яармаг зах
- Их тойруу худалдааны төв
- Бүрд худалдааны төв
- Бүрэн плаза худалдааны төв
- Мөнх худалдааны төв
- Баянзүрх-2 худалдааны төв
- Натур худалдааны төв
- Жуков худалдааны төв
- Эко худалдааны төв
- Тэнгэр бөөний төв
- Өгөөж зах
- Сувдан тав худалдааны төв
- 21 худалдааны төв
- ЖМЖ худалдааны төв
- Алтай худалдааны төв
- Энхжин худалдааны төв ажиллаж эхэлсэн юм.
Харин өнөөдрөөс дараах зах, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
- Шонхор зах
- Нарантуул-2 зах
- Нарлаг дэнж худалдааны төв
- Баянгол худалдааны төв
- Фермерүүд худалдааны төв
- Бэлх зах
- Асайт худалдааны төв
- Баялаг ундраа зах
- Нарантуул өргөтгөл зах
- Итгэл худалдааны төв